Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

АРХАНГАЙ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН ЯВЦ ӨӨРЧЛӨЛТ

Шинэчлэгдсэн: 2024-05-06 07:51:40

Агаарын температурын шугаман хандлагаас ерөнхийдөө дулаарсан хандлага харагдаж байна. 1985-2015 оны агаарын дундаж температур  нь ОЖД-аас 0.5⁰С–аар дулаарсан байна.

1 дүгээр зураг. Агаарын температурын жилийн дундажийн явц, хандлага (1985-2015)

Агаарын жилийн дундаж температурын өөрчлөлтийг 10 жил тутмын дунджаар гаргаж үзэхэд 1985-1994 онд -0.4⁰С, 1995-2004 онд 0.6⁰С, 2005-2015 онд 0.3⁰С- аар дулаарчээ.

2 дугаар зураг. Агаарын температурын дундаж температурын харьцуулалт (1985-2015)

Зургаас харахад Цэцэрлэг өртөөний агаарын дундаж температур 2, 4-5, 7-8, 10-11 дүгээр саруудад, Түвшрүүлэх 2 дугаар сард, Тариат 7-8 дугаарсард, Эрдэнэмандал 4, 7-8, 11-12 дугаар саруудад 1-2⁰С-аар нормоос дулаарсан. Тариат 12 дугаар сард,  Түвшрүүлэхэд 5-7 саруудад 1-2⁰С хүйтрэлттэй байгаа бол Эрдэнэмандал, Цэцэрлэг өртөөд нормын орчим байна.

Хүйтний улирал 11-3 дугаар саруудад агаарын температур 0.5-0.9⁰С-аар дулаарсан байна.

3 дугаар зураг. Агаарын үнэмлэхүй их температурын жилийн явц (1985-2015)

Агаарын үнэмлэхүй их температураас харахад хамгийн дулаан нь 1997 онд Цэцэрлэг өртөөнд 35.2⁰С,  1999 онд Эрдэнэмандал өртөөнд 36.2⁰С, Тариат өртөөнд 32.9⁰С, Төвшрүүлэх өртөөнд 2002 онд 39.4⁰С хүрчээ. Их температур нь 1 дүгээр сард Цэцэрлэг, Эрдэнэмндал, Төвшрүүлэх өртөөдөд 7.5-8.4⁰С, Тариат өртөөнд 3.1⁰С байна. Харин үнэмлэхүй бага температурын хувьд хамгийн хүйтэн нь 2010 оны 1 дүгээр сард Цэцэрлэг өртөөнд -36.9⁰С,Төвшрүүлэх өртөөнд -37.0⁰С, Эрдэнэмандал өртөөнд -40.2⁰С, 2012 оны 1 дүгээр сард Тариат өртөөнд -40.4⁰С хүрч хүйтэрсэн байна.

Агаарт +30⁰С-аас давж халсан өдрийн тоо 1981-2010 онд Цэцэрлэг өртөөнд дунджаар 5 өдөр ажиглагддаг байсан бол сүүлийн 10 жилд 19 өдөр/2002 онд/, Төвшрүүлэх өртөөнд 4 өдөр байсан бол 12 өдөр/2007 онд/, Эрдэнэмандал өртөөнд 5 өдөр байсан нь 15 өдөр/2007онд/ өдөр ажиглагдаж эрс нэмэгдсэн байна. 

Харин -30⁰С-аас хүйтэрсэн өдрийн тоо 1981-2010 онд Цэцэрлэг өртөөнд дунджаар 4 өдөр ажиглагддаг байсан бол сүүлийн 10 жилд 12 өдөр /2010 онд/, Төвшрүүлэх өртөөнд 6 өдөр байсан бол 29 өдөр /2010 онд/, Эрдэнэмандал өртөөнд 13 өдөр байсан нь 35 өдөр/2010онд/, Тариат өртөөнд 15 өдөр байсан бол 35 өдөр/2005 онд/  ажиглагдаж эрс  нэмэгдсэн байна. 

Хөрсний температур

                            5 дугаар зураг. Хөрсний температурын жилийн дундажийн явц (1985-2015)

Хөрсний температурын сүүлийн 30 жилийн дундажаас харахад Цэцэрлэг өртөөнд 2.7⁰С, Төвшрүүлэх өртөөнд 2.2⁰С, Эрдэнэмандал өртөөнд 1.9⁰С, Тариат өртөөнд -1.4⁰С байна. Харин хөрсний температурын үнэмлэхүй их нь 61-63⁰С хүрч халсан бол үнэмлэхүй бага нь -41...-45⁰С хүрч хүйтэрчээ. Хөрсний их утга 4-9 дүгээр сард 50-62⁰С, 10-3 дугаар сардаа 11-37⁰С, бага утга нь 10-3 дугаар сардаа -33- -35⁰С, 4-9 дүгээр сардаа 5-19⁰С хүрсэн байна.

                                          6 дугаар зураг. Хөрсний их бага температурын явц /1985-2015/

Хур тунадас

7 дугаар зураг. Архангай аймгийн жилийн нийлбэр хур тунадасны явц, хандлага (1985-2015)

Зургаас харахад тус аймагт  жилийн туршид  380 мм-ээс их хур тунадас 1985-2015 онд унаагүй байна. Хур тунадасны жилийн нийлбэрийн шугаман хандлагаас харахад хур тунадас ерөнхийдөө буурсан ба 68.9 мм буурсан байна. Хур тунадасны хэмжээ зуны улиралд хамгийн их хур тунадас буюу 380.6 мм 1993 онд, харин хамгийн бага нь буюу  201.9 мм 2005 онд унажээ.

            1985-2015 оны хур тунадасны дундаж хэмжээг нормтой нь харьцуулахад Тариат өртөөнд 11-12 дугаар саруудад нормоос 15-33 мм-ээр ахиу тунадас унасан бол Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Цэцэрлэгт нормын орчим хур тунадас унасан байна.

                                               8 дугаар зураг. Хур тунадасны хэмжээ  (1985-2015)

Хур тунадасыг 10 жилээр нь харьцуулж үзэхэд 1995-2004 онуудад 200.8 мм,1985-1994 онуудад 261.3 мм, 2005-2015 онд 255.9 мм тунадас унасан байна.

Сүүлийн 10 жилд хур тунадас байгаа нь дулааны улиралд ялангуяа 7-8 сард богино хугацаанд усархаг  аадар хур тунадасны давтагдал болон эрчимшил ихсэж байгаатай холбож болно.  

9 дүгээр зураг. Архангай аймгийн жилийн нийлбэр хур тунадасны өөрчлөлт (1985-2015)   

Сумдын жилийн хур тунадасны өөрчлөлтийг авч үзвэлмөн буурсан бөгөөд сүүлийн 31 жилд Цэцэрлэг өртөөнд 31.5 мм, Төвшрүүлэх өртөөнд 14.5 мм , Эрдэнэмандал өртөөнд 54.7 мм, Тариат өртөөнд 5.4 мм-ээр буурсан байна. Сүүлийн  жилүүдэд орж буй хур тунадасны ихэнх нь аадар хэлбэрээр орж, зүс болон шиврээ бороо

ажиглагдах нь цөөрсөн хандлага ажиглагдаж байна. Шиврээ бороо Цэцэрлэг өртөөнд 1997 оноос, Түвшрүүлэх өртөөнд 2001 оноос, Эрдэнэмандал өртөөнд 1992 оноос, Тариат өртөөнд 1995 оноос ажиглагдах нь эрс багассан байна.

                                  10 дугаар зураг. Аадар, зүс, шиврээ борооны давтагдал(1981-2010)

Салхи

Салхины чиглэлийн давтагдал, %

Зургаас харахад салхины зохилох чиглэл нь Тариат өртөөнд аль ч улиралдаа баруун зүгийн, голын хөндий дагуу орших Эрдэнэмандал өртөөнд 1 дүгээр сардаа Ө, БӨ зүгийн, 4 дүгээр сардаа Х, БХ зүгийн, 7, 10 дугаар сардаа зүг зүгийн зохилох хувь ойролцоо байна. Цэцэрлэг, Түвшрүүлэх өртөөнд БХ зүгийн салхи зонхилж байна. Тус аймгийн хувьд салхины зохилох чиглэл улирал сар бүрд нутгийн онцлогоос болж өвөрч болох боловч салхины ерөнхий горим хадгалагдаж байна.

                                         15 дугаар зураг. Салхины хурдны жилийн явц, м/с 

Салхины дундаж хурд 2.4-2.9 м/с байна. Салхины  хурдны жилийн явц нь хавар өссөн нь агаарын даралтын хэмжээ тогтворгүй болдогтой уялдан салхины салхины хурд өссөөр 4 дүгээр сард хамгийн их утгандаа хүрч, өвөл зуны улиралд буурсан нь харагдаж байна.

Салхины хамгийн их хурд Цэцэрлэг өртөөнд 1996 оны 3 дугаар сард 34 м/с, 1990 оны 4 дүгээр сард Тариат өртөөнд 31 м/с, 2011 оны 4 дүгээр сард Төвшрүүлэх өртөөнд 28 м/с, Эрдэнэмандал өртөөнд 2015 оны 4 дүгээр сард 34 м/с хүрч байжээ.

                    Мэдээлэл бэлтгэсэн: УАҮЕТехнологич инженер Ц. Өлзийсайхан

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн 2019 оны Уур амьсгалын тойм 2020-10-12 1970-01-01 1401